Ази тивийн Үндсэн хуулийн шүүхүүдийн хурлыг зохион байгуулав

Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Удирдах Зөвлөлийн хурал 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр боллоо.

Хурлыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, Нийгэмлэгийн Ерөнхийлөгч Н.Чинбат нээж үг хэллээ.
Хурлаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын дарга, Азийн нийгэмлэгийг Хүлээн авагч нарийн бичгийн дарга нарын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баянбилэг Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Азийн нийгэмлэгийг даргалах хугацаанд буюу 2021-2023 онд хийсэн үйл ажиллагааны тайланг танилцуулахдаа, “Харилцан итгэлцэл. Хамтын хүчин чармайлт. Хамтын үр дүн.” гэсэн уриан дор үйл ажиллагаа нь хэвийн, тогтмол, тасралтгүй үргэлжилж ирсэн”-ийг тэмдэглэв.